Нютагай Yнэр

Баяр наадмын мэндчилгээ

2015 оны 07-р сарын 05 Нийтэлсэн Г.Төмөрчулуун


Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2224 жилийн ой,Их монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Баян-Уул нутгийн зон олондоо чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-монгол наадам миний нутгийн дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай!

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж

Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ
Та бүхэн сайхан наадаарай

Ульхан харуулын Жамъян аварга.

2015 оны 05-р сарын 02 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

Ульхан харуулын бөх, Даншгийн аварга Жамъянгийн нэрэмжит “Жамъян – 2015” өсвөрийн үндэсний бөхийн барилдааны 15 жилийн ойд...


Буур Жамъян аварга гэвэл мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл Монгол бөхийн түүхэнд "Буур" хэмээх нэрээрээ алдаршсан Нацагийн Жамъян аваргаас гадна бас нэгэн Жамьян нэртэй Даншгийн аварга бөх байсан. Жамъян аварга нь Сэцэн хан аймгийн Минж засгийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт, сумын төвөөс хойш орших Ульхан уулын орчмоор нутагладаг байжээ. Жамъян аваргын нутаг бол уул ус, жимс ногоо жигдэрсэн үзэсгэлэнт сайхан Онон голын эрэг орчмын нутаг юм.

 Дэлгэрэнгүй»

"Эх орончид"

2015 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

"Эх орончид гэж ийм залуусыг хэлдэг юм" гэсэн үг фэйсбүүк дээгүүр их гарсан байна лээ.
Нутгийн залууст маань "Эх оронч" гэсэн алдар хүнддээд байхгүй гэж би бодсон шүү.

Түймрийн нөхцөл байдал сайнгүй, салхины хурд хүч ихтэй, газрын бартаа саадтай нөхцөлд нойр хоолоо хугаслан байж, нутаг орноо, ой мод, ан амьтнаа хамгаалах гэж нутгийн энэ л хэдэн залуус маань 10 гаруй хоног ажиллаж байна.

Тэдэнд түймрийг шуурхай хурдан дарах, цурманд оруулахад сэтгэл санааны дэмжлэг, цаг үеэ олсон оновчтой зөв шийдэл гаргасан, шуурхай удирдлага зохион байгуулалт дутмаг нь ажиглагдсан шүү.

Түүнээс бусдаар бол эдний маань эх орноо, нутгаа гэсэн сэтгэл, хөдөлмөрч зан чанар нь, бие биенээ харилцан ойлголцож, шатаж буй нутгаа хамгаалж байгаа байдал нь "Эх орончид гэж ийм байдаг юм" гэж эрхгүй хэлэхэд хүргэж билээ.


Төмөрчулуун Гантөмөр's photo.


 Дэлгэрэнгүй»

Төмөрчулуун Гантөмөр's photo.

Хандивын хүрээнд төвлөрсөн мөнгөн тусламжаар дараахь нэр төрлийн зүйл бэлтгэж, баглаад сум руугаа тэргүүлэгч Гансүхийн машинаар "Шинэ суваг" ТВ-ийн зураглаач, сурвалжлагч нарыг аван түймрийн голомтоор яваад ирлээ.

 

 Дэлгэрэнгүй»

Хандивт нэгдэж, дэмжлэг үзүүлсэн иргэд

2015 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

Dornodimg

Түймрийн аюулд өртөж, нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед Чойбалсан хот дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөлөөс санаалчан түймрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүс газар дээр нь очиж шаардлагатай зүйлсээр тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив төвлөрүүлсэн билээ. Дэлгэрэнгүй»

Баян-Уул сум "Аймгийн Тэргүүний сум" - аар шалгарлаа.

2015 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Г.Төмөрчулуун


Төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, 2014 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн дараах сумдыг аймгийн Засаг даргын 2015 оны А/48 дугаар захирамжаар Аймгийн тэргүүний сумдыг шалгарууллаа. Дэлгэрэнгүй»

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг гардууллаа

2015 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

Бэлтгэсэн: АЗДТГ-ын ОНХА-ны ажилтан Б.Отгонбавуу

Өнгөрсөн сард Монгол Улсын 3 сая дахь иргэн тодорсон. Түүнтэй үе чацуутан манай аймгийн  Баян –Уул, Халхгол сумаас төрөн гарсан байдаг ба Баян-Уул сумын иргэн А.Солонго бүсгүйн Тэмүгэ хүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг, мэндчилгээг УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа, аймгийн засаг дарга  С.Ганбат нар гардуулан өглөө. Ерөнхийлөгийн мэндчилгээг Ерөнхийлөгч өөрийн гараар бичиж түүнд сайн сайхныг хүссэн бөгөөд гэрэгэ, хонх, хавтаг, өлгий, зоос, ээжид толгойн боолт, живх, амттан болон3 сая дахь иргэний дурсгалын маркыг илгээжээ. Аймгийн зүгээс Тэмүгэ хүүд болон гэр бүлд нь Баян-Уул суманд орон сууц барьж өгөхөөр болсныг аймгийн Засаг дарга энэ үеэр дурдсан юм.

Дорнод аймгаас "Алтан төл" шагналын эзэн тодорлоо.

2015 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

Бэлтгэсэн: АЗДТГ-ын ОНХА-ны ажилтан Б.Отгонбавуу

ХХААЯ, Монголын Үндэсний Олон нийтийн Радио, Төрийн банкнаас хамтран зохион байгуулдаг "Алтан төл"-ийн эзэн энэ жил 34 төржээ. Манай аймгийн Баян-Уул сумын 3 дугаар малчин Буянмөнхийн Мөнхжаргал   "Алтан тугал"-ны эзэн болсон байна. Түүний алтан тугалны дүрс бүхий цутгамал болон шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа , аймгийн Засаг дарга С.Ганбат нар болон Төрийн банк, МҮОНР-ийн төлөөллүүд гардуулан өгсөн байна. Алтан төлийн эзэн нь сүүлийн 5-н жилд төл малаа хорогдолгүй хүлээн авч бойжуулсан шалгууртай байдаг юм байна.

Улсын сайн малчдын шагналыг хотонд нь гардуулан өглөө

2015 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

Бэлтгэсэн: АЗДТГ-ын ОНХА-ны ажилтан Б.Отгонбавуу

Сар шинийн босгон дээр шалгарсан Улсын сайн малчдын шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа, аймгийн Засаг дарга С.Ганбат нар малчны хотонд нь очин гардуулан өглөө .Энэ жил Баян-Уул, Сэргэлэн, Чойбалсан, Булган сумаас "Монгол Улсын  сайн малчид" төрсөн юм.

Тархийм үлөөгөөхадаа хүрөө

2015 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

Улза нютагай нэрт найрагша Сэ. Бадмадоржо ахайн найрагhаа

Үбэр түрийгөө хооhолж байгаад
Үри зээл табижа байгаад
“Үрэгнэй шүлэ” ууж байгаад
Үнэтэйшэг булган малгай абаабдаа.
Булган алгайнгаа hорыень ялалзуулжа
Булай зохидоор сэхэлдүүлж табяад
Олоной дунда сээжээ түхэгнүүлэжэ
Обоохон амитан hагсайж ябааб.
 Дэлгэрэнгүй»

Дорнод аймгаас тодорсон дөрвөн "УЛСЫН САЙН МАЛЧИН"

2015 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Г.Төмөрчулуун
Манай аймгийн хувьд Баян-Уул сумын Харчулуут багийн малчин Батмөнхийн Батболд, Булган сумын 4-р багийн малчин Гомбын Оюунсүрэн, Сэргэлэн сумын 4-р багийн малчин Чулууны Галиа, Чойбалсан сумын сүмбэр багийн малчин Будын Алтангэрэл нар улсын сайн малчид болжээ.
 Дэлгэрэнгүй»

Сайн малчдын шагналыг салбарын сайд нь гардуулна

2015 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Г.Төмөрчулуун


ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан дээрхи ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг "Улсын сайн малчин”-аар, таван фермерийг "Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг "Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг "Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан билээ. Ийнхүү ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олонд Засгийн газар, ХХААЯ-ны төлөөлөл энэ сарын 13-нд орон нутагт нь шагналыг гардуулж өгөх юм байна. Манай аймгийн тухайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа хүрэлцэн ирж Аймгийн Засаг дарга С.Ганбатын хамт энэ жил сайн малчин болсон 4 малчны шагналыг хотонд нь очиж гардуулан өгнө.

Тэмүгэ хүүд сумаас нь байшингийн модны эрх олгоно.

2015 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

  Монгол Улсын 3 сая дахь иргэний Дорнод аймгийн чацуутныг төрүүлсэн Баян-Уул сумын иргэн Авирмэдийн Солонго бүсгүйг сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан, сумын засаг дарга Ж.Дорж, сургуулийн захирал Д.Цэцэгмаа нарын хамт эргэн очиж, өлгий манцуй, гарын бэлэг гардуулан дурсгалын зураг татууллаа.

 Дэлгэрэнгүй»

Тэмүгэ хүүд сумаас нь байшингийн модны эрх олгоно.

2015 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

  Монгол Улсын 3 сая дахь иргэний Дорнод аймгийн чацуутныг төрүүлсэн Баян-Уул сумын иргэн Авирмэдийн Солонго бүсгүйг сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан, сумын засаг дарга Ж.Дорж, сургуулийн захирал Д.Цэцэгмаа нарын хамт эргэн очиж, өлгий манцуй, гарын бэлэг гардуулан дурсгалын зураг татууллаа.

 Дэлгэрэнгүй»

Монгол Улсын сайн малчин Б.Батболд

2015 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Г.Төмөрчулуун

Усан Хонин жилийн босгон дээр Дорнод аймгаас дөрвөн малчин "Монгол Улсын сайн малчин"-аар тодорсны нэг нь аавын маань ангийн анд, Батмөнхийн Батболд ахай байв.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарсан ажлын үр дүнг харгалзан 2015 онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгарууллаа.

 Дэлгэрэнгүй»