Нютагай Yнэр : ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Өнөөдөр манай сум нь 562,2 мян га газар нутагтай монголын ойт хээрийн бүсэд, Хэнтийн уулархаг нутгийн зүүн хэсэгт оршин, зүүн болон өмнөд хэсгээрээ өөрийн аймгийн Баяндун сум, Цагаанвоо, баруун ба баруун хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Норовлин, Дадал сум, хойд хэсгээрээ ОХУ-ын Чита мужтай хиллэдэг.

Одоо Баян-Уул сум нь 36626 толгой малтай, 562,3 мян га нутаг дэвсгэртэй, тунгалаг уст гол горхи 33, булаг шанд 40 орчим, нуур цөөрөм 13 байдаг.

Манай сумын ойн бүс нь Дорнод аймгийн нийт ойн 85 хувийг эзэлдэг. Мөн алтны орд бүхий газрууд бий. Өнгөт металл, хайлуур жонш, нүүрс, болорын зохих нөөцтэйгээс гадна оюу, номин, ногоолин, зэсийн хөх зэрэг эрдэнийн чулуу, чулуужсан мод, магнаг чулуу, монцориорит, улаан гантиг, улаан боржин зэрэг өнгөлгөөний чулууны орд газрууд бий. Буга, согоо, хүдэр, бор гөрөөс, гахай, чандага, туулай болон элбэнх, дорго, үнэг, хярс, шилүүс, чоно, тарвага, зурам зэрэг үслэг ан элбэг ба 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан, 200-аад зүйлийн жигүүртэн шувуу, 28 зүйлийн загас, 2 зүйл 2 нутагтан, 2 зүйл мөлхөгч амьтан амьдардаг.

Онон голын Хясуу, Ар царам, ар Эрээний рашаант хөндий, Баянул, Өвөр хажуу, Бүрэнхаан уулын Их газар зэрэг байгалийн үзэсгэлэнт болон дархан цаазат газруудтай.

Манай сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 6 багтай ба 1199 өрхийн 4804 хүн амтай, халх, буриад, барга, сонгоол хамниган, дүрвэд, захчин, үзэмчин, казах зэрэг олон ястан угсаатнаас бүрдсэн томоохон сум юм.

Өнөөдрийн байдлаар тус суманд сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн 2 цэцэрлэгийн 4 бүлэгт 120 хүүхэд өдрийн болон цагийн сургалтаар  хүмүүжиж, ЕББД сургуулийн  39 бүлэгт 1101 хүүхэд суралцаж, 50 шахам багш сурган хүмүүжүүлэгч, 26 захиргаа үйлчилгээний ажилчидтай боловсролын байгууллага, 4 их эмч, 1  эм зүйч, 7 бага эмч, нийт 27 ажилтантай сумынхаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хүн эмнэлгийн салбар, 15 хүний бүрэлдэхүүнтэй ардын авъяастны зөвлөлтэй Соёл, Спортын төв, аймаг болон УБ хот бусад аймгуудтай алсын холбоогоор, багуудтай радио станцаар харилцдаг сувгийн төхөөрөмж В-3,3-аар, Баяндун, Эрээн, ХЦ-ийн 0275-р ангийн ярианууд нягтруулгаар яригддаг сум дундын холбооны салбар, ХААН банкны  тооцооны төв, Хадгаламж банкны салбар, Мобикомын сүлжээ, 35 квт-ын цахилгаан эрчим хүчний дэд станц, Байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 100 гаруй га-д явуулж, боргоцойгоор үр бэлтгэх үйл ажиллагаа эрхэлдэг “Номин тайга” ОНӨ-ийн үйлдвэрийн газар, 4-н сумын хилийн бүсийг хамгаалдаг 0275-р анги, ОХУ-ын Чита мужтай хиллэдэг байнгын ажиллагаатай Ульхан Майхан хилийн боомт, хэрэглээний мод боловсруулдаг “Нарс мод”, “Өвөр эрээн”, “Бавж-Барас” ХХК-иуд, ард иргэдийн төлөө  ажиллаж байдаг Цагдаагийн тасаг, Цаг уурын шинжилгээний бүх төрлийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэж, цаг уурын мэдээг ард иргэддээ шуурхай хүргэж байдаг УЦУ-ын “Онон” станц зэрэг байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна.
Баян-Уул  сумаас Монгол Улсын Гарамгай мэргэн, гавъяат тамирчин А.Цэвээн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, параолимпийн аварга Д.Баатаржав, гоц мэргэн Ц.Хүдэрчулуун, Х.Даваажаргал нарын улсын мэргэд 14, спортын мастер 20 гаруй төрөн гарсан нь эрхий мэргэн харваачдын өлгий нутаг юм.

Мөн түүнчлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Р.Батаа, Ц.Төмөр, Монгол улсын гавъяат багш Тагар, Монгол Улсын гавъяат багш Б.Түмэн, Монгол улсын гавъяат жүжигчин Д.Дашням, Монгол Улсын Үйлчилгээний гавъяат ажилтан, Сансарын нисэгч С.Сайнцог, Хошууч генерал Д.Базарсад, Бригадын генерал Д.Энхбаатар болон 12 хурандаа цолтой цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн Л.Эрдэнэ, Ц.Батцэрэн, З.Шагдар, дэд доктор Т.Галсан, Монгол улсын  аварга малчин Ц.Цэдэн, Б.Санжмятав, С.Болдхүрэл, Монгол Улсын аварга комбайнч Ш.Сүхбаатар, Д.Ренчин, М.Цэрэнханд, Монгол улсын 4 удаагийн аварга хадланч Г.Жигмэддорж, Аварга хадланч Д.Очир, А.Цэрэнхуяг нарын тэргүүний хүмүүс олноор төрөн гарсан нь нутгийн минь бахархал, ажилсаг буриад зоны маань чадварлаг хөвгүүдийн манлай нь билээ.

Сүүлийн 10 жилд манай суманд хийж бүтээсэн болон гүйцэтгэж байгаа ажлууд болон хэрэгжиж байгаа төслийн ажлуудаас дурьдвал:

Өнгөрсөн 10 жилд багуудын ажлыг сайжруулах зорилт тавьж багийн төвийг тохижуулах ажил хийж 1-р багт 2 байшин, 2-р багт 1 байшин, 3-р багт 1 байшин шинээр барьж хөдөөгийн багийн Засаг дарга, багийн бага эмч нарыг ажлын өрөөтэй, соёлын танхимтай,  2-р баг худалдааны цэгтэй, 2 багийн даргыг унааны морьтой болгож, багийн өдөрлөгийг сар бүр тогтмол хийж төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчилахаас гадна соёлын үйчилгээг тогтмол хүргэдэг боллоо.

2002 онд сумын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийг хамгаалах төвийн төслийн хөрөнгө 1 сая төгрөгөөр ЕБСургуулийн 3 дотуур байранд нам даралтын зуух, гадна болон дотор тал, дээврийн их засвар, Хүүхдийн цэцэрлэгт 1 сая төгрөгөөр ядуу амьдралтай айлын 30 хүүхдийг халамжийн бүлэгт хамруулж, Английн хүүхдийг ивээх сангийн 1 сая төгрөгийн төслөөр ЕБСургуульд нийтийн халуун ус байгуулж, одоо “MCS” ХК-ны хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлд 4 сая төгрөгийн төсөл, ЗДТГ-т компьютер, принтер, канон хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн Хүн эмнэлгийн  барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Мөн улсын төсвөөс санхүүжүүлж 6-р багт ямаха мотор, өнгөт телевизор,  бага эмчийн үзлэг оношлогооны ком багаж, ЕБСургуульд гүний худаг, ЗДТГ-т компьютер, Хүн эмнэлэгт бага эмчийн ком хэрэгсэл, эмийн бэлдмэл, нэн ядуу 1 өрхийг 400000 төгрөгөөр орон сууцтай болгох зэрэг хөрөнгө оруулалт хийгдэж, мөн ЕБСургуулийн компьютерийн танхимд 5 компьютер төслөөр, орон нутгийн нөөц боломжоор улирлын чанартай 10 ортой амралтын газар, АББ-ын Гэгээрлийн төвийн тахим байгуулах ажлыг хийж, Цагдаагийн тасагт УАЗ-469 машин, “Дорнод авто зам” ХК-аас засмал замын 2 сэтэрхий, 4 модон гүүрийг засварлаж аймгийн төв Чойбалсан хоттой холбогдсон засмал замыг бүрэн сайжруулан засварласан. Улсын хөрөнгө оруулалтаар 1 мотортой худаг, 5 худагт гар насос, Япон улсын хөрөнгө оруулалтаар багийн Холбооны явуулын болон суурин станц, үүрэн телефоны анхдагч оператор МобиКом корпораци сүлжээгээ оруулж, үндэсний оператор Жи-Мобайлын сүлжээг оруулах эхлэл нь тавигдаж 35 квт-ын цахилгаан эрчим хүчний дэд станц зэргийг суурилуулж  өгсөн нь манай сумын нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болж байна.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
чинтөгс (зочин)

шаааааааааааааааааааааааааааааааал тэнэг ий.

Зочин

http://bayanuul.blogspot.com/

Зочин

Улаанбаатар хотод оршин амьдардаг Дорнод аймгийн Баян-Уул сумынхны мэдээллийн блог
http://bayanuul.blogspot.com/

naraa (зочин)

saihan sanaa bna

oogii (зочин)

mash saihan ymnuudig bichsen bna.Gehdee minii medhiin 1-2 jiliin ymnuudig oruulaagui ym shig sanagdaj bna

Аажав (зочин)

Буриад зонай ажил үйлс, нутаг нугын үзэсгэлэнт газруудад аялан нүдээр танилцаж баясаж явсан он цагийг нэхэн нэхэн дурсамуу?

Миний эн өгүүллэг Зүрхний дуулал буюу болор аялуу шинэ номонд минь орсон шүү.

"Ононгай хүндэй” үгэн таталбар
Дардан зам талын дундуур хөтлөн зурайна. Хөхрөх уулс дөтлөн харц булаана. Ай, хангайн сайхан уулсын сэвшээ салхи бие сэрүүцүүлэн, дотор сэтгэлийг уужруулна. Өэлүн эхийн хүй тасарсан тоонотын нов ногоохон сэргэлэн дэнж дээр, бие сэтгэлийг сул тавин, хөл нүцгэлэн алхнам. Зэрлэг төмсний ув улаан цэцэг, тансаг үнэрт ганга, шар хонхон цэцэг энд тэндгүй найган ганхаж, эрвээхий эргэлдэнэ. Юутай баясалтай. Мяралзан урсах тунгалаг уст Онон мөрөн шингэж буй нарны улаан туяанд солонгорон чимээгүйхэн бидэртэнэ. Голын тохойд ёохор хатирах залуусын цовоо дуун, хөгжмийн чимээ сүрлэг уулын хадан цохионд цуурайлан нүргэлнэ.
Нүд булаах тэртээх уулын зүг дүрс буулгагчийн дурангаа хараалан татвай.
Түмэн мөчрөө зүг бүртээ сагсайлгасан буурал нарс яасан сүрлэг. Түүний хажууд нижгээд алхмын зайтай чилгэр залуу нарсхан цэхлэн ургах нь юутай цэмцгэр. Ай буриад зонай үзэсгэлэнт нютаг, Ононгай хүндэй юутай сaйhан. Ай шиний минэй тоонот нютаг, Ононгай hүндэй.
Баруун-Урт-Чойбалсан-Баян-Уул-Цагаан-Овоо-Гүнцэнгэлэг-Хэрлэн-Баруун-Урт 2011 он.

chingun (зочин)

tuuhen medeelel haana bn

ганаа (зочин)

гоё блог байна цааш нь улам их баяжуулаарай амжилт хүсэе

мөнхцэцэг (зочин)

зүгээр л юм. нутагтаа болж буй мэдээ мэдээлэл үйл явдлуудыг цаг тухай бүрд нь бичиж байгаарай. ажилд чинь амжилт хүсьев

Х.Дашжаргал (зочин)

Сайхан санагдлаа,дандаа ингэж нутгийн олонд манлайлж явхыг.хусье амжилт

төвшөө (зочин)

гоё блог байна

Анужин (зочин)

goy blog bn

Ц.Дулмаа (зочин)

таны бичсэн мэдээлэлийг уншлаа маш сайхан санагдлаа.Нутаг орны минь тухай олон сайхан зүйлийг бичиж байгаарай.Таньд болон танай гэр бүлийнхэнд аз жаргал хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)