Нютагай Yнэр : Монгол Хүн-2020 хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэг Дорнод аймгаас эхэлнэ

Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг “4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах цагаа  2011 оны 01-р сарын 06-нд Сэнтрал таурийн 17-р давхарт “Монгол Хүн -2020 “ сэдвийн хүрээнд  зохион байгууллаа.

Энэ удаагийн Ардчилсан намын сэтгүүлчидтэй уулзах цагаар Монголын сэтгүүл зүйд дуу хоолой болдог бүхий л телевиз сонин сэтгүүлийнхэн нэг дор цуглаж, төрөлх  хотынхоо үнэн нүүр царайг  тольдон,  өнөөгийн нийгмийн ололт амжилтыг ярилцан,  өөр өөрийн үнэлэлт дүгнэлт өгч, шинэ содон санаа дэвшүүлсэн уулзалт боллоо.

2011 оны эхний уулзалтанд АН-ын Дарга Н. Алтанхуяг болон намын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа, П.Гантулга нар оролцож сэтгүүлчидтэй илэн далангүй яриа өрнүүлж тэдний сонирхсон асуултанд хариулт өгсөний зэрэгцээ Ардчилсан Намын ҮЗХ-ны ээлжит 32-р хурлаас батлан гаргасан “Монгол Хүн 2020” хөтөлбөрийг танилцуулж, улмаар хөтөлбөрийг улс орон даяар Монголдоо сайхан амьдаръя уриан дор бүтэн жилийн хугацаанд хэлэлцүүлэх болсныг дуулгалаа. Энэхүү хэлэлцүүлэг Монгол улсын иргэн бүр өөрийн дуу хоолойг нэтгэх бөгөөд зөвхөн өөрийнхөө оршин амьдарч буй нутаг дэвсгэр болон өөрийн амьдралд өдөр тутам тохиолддог асуудлыг гаргаж ирэх юм. Ингэж гаргасан хөтөлбөрүүдийн Ардчилсан нам нэтгэн хөгжлийн бодлого болгон боловсруулж, Монгол улсын иргэн 2020 он гэхэд

Эрх чөлөөтэй
Эрүүл чийрэг
Эрдэм боловсролтой
Ажилтай орлоготой
Аюулгүй орчинд амьдрах болно гэдгийг онцоллоо.

МонголХүн-2020 хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэг энэ сардаа багтан наран ургах зүг Дорнод аймгаас эхлэх гэж байгааг АН-ын дарга хэлээд, хөгжлийн төлөөх хөтөлбөрийн төлөө хамтдаа зүтгэж “Монголдоо сайхан амьдаръя” гэсэн уриагаар энэ удаагийн сэтгүүлчидтэй хийх уулзалтаа өндөрлөлөө. 

Эх сурвалж: шууд.мн

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)