ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН ТОГТОЛЦОО

ЭЛЭГ

Элэгний том баруун дэлбэн  12-14 сантиметр

Элэгний зүүн дэлбэн 3-4 сантиметр байдаг байна.

Элэгний үүрэг:

Хоол боловсруулах эрхтний хорыг шүүнэ.

Цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаанд оролцдог ба цөсийг бүтээнэ. Цөс бол өөх задлах үйл ажиллагаа явуулдаг эрхтэн юм.

Элэг хордуулагч хүчин зүйл:

- Архи, тамхи

- Химийн бодистой ажилладаг хүмүүс

- Шар өвчнөөр өвчлөгсөд

12 төрлийн вирусээс А, В, С вирус элбэг байдаг. А вирус бохир гараар, В, С вирус нь цус цусан бүтээгдэхүүн, зүү тариураар халдварладаг. Энэ өвчнөөр 40-өөс дээш насныхан их өвчилдөг.

Элэгний өвчинг чимээгүй тахал гэж ярьдаг. Элгийг бага дээр нь эмчилбэл нөхөн төлжиж амархан сэргэдэг эрхтэн. В, С вирусын шинжилгээг 2 жил тутамд 1 удаа өгч байх хэрэгтэй. Улаанбаатар хотод вирус тоолж тогтоодог. Хэрэв ямар нэгэн вирустэй бол 0,6-1 жилийн хугацаатайгаар Лейболын портен гэдэг эмийг эмчийн заавраар 4-6 сар уух хэрэгтэй. Мөн гүүний саам ууж болно.

Гүүний саамыг уухдаа өглөө өлөн элгэн дээрээ эхний өдөрт 50 грамм, 2 дахь өдөрт 100 грамм, 3 дахь өдөрт 150 грамм, 4 дэх өдөрт 200 грамм, 5 дахь өдөрт 250 граммаар 3 удаа уух ба өсгөх бууруулах графикаар 7 хоног ууж 1 сар амран эргэн ууна. Гүүний хуурай саам ууж вирусээ устгах, эм тариа /энтерперон/ хэрэглэж элгээ хамгаалах хэрэгтэй.

ХОДООД

Цээж хорсч, гашуу оргих нь ходоодны дээд, доод хаалтууд дутуу хаагдах явдал юм. Ходоод руу цөс орсноос гашуу оргидог байна. Стресстэй хүн ходоодны шарх, хавдартай болдог. Хеймеки бактерийг устгах хэрэгтэй. Ходоодны шархтай бол 1 аяга тарганд, 1 халбага оливийн тос хийгээд, ходоодны улайлттай бол, эсвэл урьдчилан сэргийлж өглөө өлөн дээрээ ууна. Энэ нь ходоодонд өнгөр суулгаж өгнө. Ходоодны хананд оливийн тосыг тогтооно гэсэн үг.

ЦӨС

Жилдээ 1-2 удаа угаах хэрэгтэй байдаг. Цөс өтгөрөхдөө өөх тосоо задалж чаддаггүй учраас цөсийг угааж үйл ажиллагааг нь хэвийн болгодог байна. Цөсийг угаахдаа:

1 литр "Кука Курортная" рашаан дээр 2 ширхэг магнийн сульфат хийж бүлээнээр нь уун, цөсөн дээрээ бүлээн жин тавина. Бүлээн жин нь цөсний цоргыг өргөсгөж өгдөг байна.

БӨӨР

Бөөр бол даралтыг тогтвортой байлгадаг эрхтэн юм. Бөөрний 1 судас бөглөрвөл хүний даралт ихэсдэг байна.

Бөөр давсаг угаах арга:

1 литр буцалсан усанд улаан манжин 3, 4 хуваан хийж өглөө өлөн дээрээ ууна. Хэрвээ ус, манжин 2 дуусвал ахин нэмж, мөн тарвас иднэ. 365 хоногийн 1 өдөрт нь хоолоо сойн хоолныхоо оронд тарвас идэж болно.

Бөөр давсаг угаах үед хүчтэй өвдвөл ваннтай бүлээн усанд сууна. Энэ нь судас өргөжүүлдэг.

САРМИСНЫ ХАНД БЭЛТГЭХ:

5 хумс сармис нунтаглаад яг тэр хэмжээний зөгийн бал хийн, маш сайн чанарын архи хийж Ваккусны шилэнд хийгээд 10-14 хоног сэрүүн, харанхуй газарт хадгалж өдөрт 10 дуслаар ууж хэрэглэнэ.

Монгол ардын уламжлалт анагаах ухааны аргаас бэлтгэн хүргэв.

2011 оны 4 дүгээр сарын 22-ны Баасан гараг

Чойбалсан хот.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)