ДАХИН САНАЛ ХУРААЛТ 12-Р САРЫН 01-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА.

                      Энэ сарын 21-нд болсон Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багт буюу Эрээнд ИЗНН-ын нэр дэвшигчид хасагдсан байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл гомдол гаргасан нэр дэвшигчдийн гомдлын дагуу сумын Сонгуулийн Хороо аймгийн  Сонгуулийн Хороонд хандснаар дахин санал хураалт явуулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Саналын хуудасны хэвлэлийн алдаа төдийгээр ирсэн ч гэлээ, гүйцэт нягталж шалгаагүйн хариуцлагыг аймгийн Сонгуулийн Хороо хүлээх үү, СЕХ хүлээх үү? Нэгэнтээ туршилтын санал хураалт явагдлаа нягталж үзээрэй гэхэд танай сум зүгээр гэсэн хэмээн одоо буруутан нь сумын Хороо болоод байгаа юм. Сумын хувьд хүмүүсээ, нутаг усныхаа даанч сайн мэднэ, хэн хаанаа амьдарч байгааг нь мэдэх тул дахин дахин шалгасан алдаатай зүйл байгаагүй, цаанаасаа солигдож ирсэн байсан талаар тайлбар гаргасан. Мөн ганц энэ ч бус сумын төвийн нэг баг дээр нэр дэвшсэн хүний нэрийг нөгөө багийн саналын хуудсанд бичсэн байх жишээтэй.

Анхнаасаа мордохын хазгай гэгчээр аймгийн Сонгуулийн Хороо ИЗНН-ыг бүртгэж авснаа нөгөө нэгийнх нь гомдлоор шүүхийн шийдвэр дагасан гэсэн үндэслэлээр хасаад эргүүлж бүртгэж авсан нь хариуцлагатайнх уу? Мөн Хөлөнбуйр суманд бас ИЗНН-ын нэг нэр дэвшигч бас саналын хуудсанд нэр нь хасагдаж хэвлэгдсэн байсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэгчилэн аймгийн Сонгуулийн Хороо, шинээр сонгогдсон гэх аймгийн ИЗНН-ын Хорооны дарга гэх Д.Бат-Орших нарын хариуцлагагүй үйлдлээс болж анхан шатны намын байгууллагын төлөөлөл буюу ИЗНН-аас сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэр бүхий 4 нэр дэвшигчид хохироод л үлдэж байгаа юм.

Дахин санал хураалт явуулах шийдвэр нь 11 дүгээр сарын 24-ны өдрийн сумын Сонгуулийн Хорооны хурлаас гарсан бөгөөд 12 дугаар сарын 1-ны өдөр явагдахаар болсон байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)